Амралтын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас есөн иргэн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал,
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Орон нутагт
- Онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил илрүүлсэн гэнэ.