Олон улсын нисэх буудлууд зорчигчдын тав тух, хэрэгцээг хангах үүднээс шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байдаг. Дэлхий нийтийн энэ жишгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд яаралтай түргэн тусламж үзүүлэх эмнэлгийн тасаг 24 цагаар ажиллуулж эхэлснийг “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компаниас мэдээллээ. Ингэснээр агаарын тээврээр үйлчлүүлж буй гадаад, дотоодын зорчигч, жуулчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах, биеийн байдлаа хянуулж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломж бүрдэв. Мөн 7128-7333 утсаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл авч болох нь.