Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн гран при тэмцээн ирэх сарын 5-7-нд манай улсад болно. Уг тэмцээнд дэлхийн шилдгүүд ирж өрсөлдөхөөрөө онцлог юм. Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний соёл, амралтын хүрээлэнд сагсан бөмбөгийн суурин талбай байгуулсан бөгөөд ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус талбайд дотоодын болон олон улсын тэмцээнийг 3х3, 5х5 төрлөөр зохион байгуулах боломжтой юм байна.