Иргэд гадаад руу аялахдаа зуучлуулагч компаниа судалж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, эсэхийг нь нягтлан, хариуцлагатай хандахыг Монголын аялал жуулчлалын холбооноос анхаарууллаа. Учир нь сүүлийн үед аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй компани, мэргэжлийн бус хүмүүс аялал зохион байгуулж, иргэдийг хохироох явдал ихэсжээ. Иймд тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг харгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сануулав.
“Ютрэйвэл” хэмээх компани аялагчдын эрх ашгийг удаа дараа хохироосон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл тус компанийн хувьд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээнийх нь хугацаа 2020 онд дууссан, түүнийгээ сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандаагүй учраас хүчингүй болгосон гэдгийг дээрх холбооныхон дурдсан юм.