Энэтхэгийн Ченнай хотод энэ сарын сүүлчээр эхлэх дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох үндэсний шигшээ багийнхан бэлтгэл сургуулилалтаа Хандгайт дахь “Олимп” цогцолборт хийж байна. Тус олимпиадад оролцох манай тамирчдыг БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх хүлээн авч уулзжээ. Тэрбээр шатрын спортоор хичээллэдэг, англи хэл, компьютерын зохих түвшний мэдлэгтэй оюутан залуусыг дэмжиж, Энэтхэгт тэтгэлгээр суралцуулахаар болсноо илэрхийлжээ. Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Шри Ланка улсад наймдугаар сарын 21-31-нд болох сурагчдын Ази тивийн АШТ-д тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын шатрын холбооноос гаргав. Шри Ланкад улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүссэн тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх тэмцээнд оюун ухаанаа сорих тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 20-24- нд зохион байгуулахаар төлөвлөснөө цуцаллаа.