Мальдив улсад зохион байгуулсан бодибилдинг, фитнесийн 54 дэх удаагийн Азийн АШТ-д манай тамирчид өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдээс Э.Анхзаяа 30-40 насныхны хоёр ангилалд тус бүр түрүүлсэн. Тэгвэл Ц.Мөнгөншагай, Н.Бадамханд нар ч тус бүр нэг ангилалд аваргаар тодрон, алтан цом гардлаа. Түүнчлэн Ц.Эрдэнэчимэг, З.Ариунаа нар мөнгөн медаль хүртэв. Манай эмэгтэй тамирчдаас мөн З.Нямзул, Д.Отгонтөгс нар гуравдугаар байрт шалгарч, хүрэл медальтай эх орондоо ирэх нь.