Хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр танилцууллаа. Тавдугаар сарын 3-наас хойш урьдчилсан байдлаар 570.8 мянган га-д тариалалт хийгээд буй гэнэ. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338.8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийхэд нийт тариалсан талбайн 85.7 хувь нь хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ. Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д нэгдүгээр боловсруулалт хийжээ. Ургац хураах бэлтгэлийг эртнээс хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд салбарын сайдад даалгав.
Бэлтгэсэн С.Дулам