Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, Ойн газар байгуулахаар боллоо. Зургадугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тогтоосон билээ.
Тус газар нь Монгол Улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоож, хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага бөгөөд 38 хүний орон тоотой ажиллах юм.
Бэлтгэсэн С.Дулам