Японы шаазан эдлэлийн “Noritake” компанитай олон жил түншилж буй залуус монгол утга, агуулга бүхий өгүүлэмжтэй бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Тэд монгол ардын уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”-гийн утга, бэлгэдлээс санаа авч дурсгалын таваг бүтээснийг нь Монголын хэрэглэгчид ихэд таашаасан байна. Наран мандаж, жаргахын адил хүмүүний амьдрал ч төрөх, төгсөх нь үнэн хэмээх утгыг энэхүү тавагт шингээжээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа