Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын бөхчүүд барилдах хүсэлтээ өгсөн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээллээ.
Тэрбээр"Урьдчилсан байдлаар гадаадын 25 бөх барилдах хүсэлт өгсөн байна. Тодруулбал,Тува улсын 15, Халимаг дөрөв, Буриад дөрөв, Өвөр Монголын хоёр бөх Монголын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд оролцох хүсэлтээ өгсөн. Баяр наадмын өдрүүдэд аливаа ялгаварлан гадуурхал байж болохгүй. Тиймээс хүсэлтийг зохих ёсоор хүлээн авахаар боллоо. Монгол туургатнууд маань оролцох хүсэлтээ илгээсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцүүлж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар журам баталсан" гэв.