Бельгийн Антверп хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Францын багийнхан Канадын шигшээг 16:13-аар хожиж тэргүүлсэн байна. Тэд хасагдах шатанд Монголын тоглогчдыг 21:9-өөр илүүрхэж, шигшээ наймд Испанийг 15:14, дөрөвт өмнөд хөршийнхнийг 16:17-гоор буулган авсан юм. Тус тэмцээнд БНХАУ-ын багийнхан хүрэл медальтай нутаг буцав. Эрэгтэйчүүдээс Сербийн шигшээ багийнхан тав дахь удаагаа түрүүлж, дэлхийн шилдэг гэдгээ дахин нотоллоо.
Тэд финалд манайхантай нэг хэсэгт таарсан литвичүүдийг 21:16-гаар хожиж, Бельгийнхийг 17:12, Латвийнхыг 22-17-гоор хожжээ. Францын сагсан бөмбөгчид амжилттай оролцож, эмэгтэйчүүд нь алт, эрэгтэйчүүд нь хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлэв. Энэ ташрамд, Улаанбаатарт маргааш эхлэх “FIBA 3x3 women's series” эмэгтэйчүүдийн гран при тэмцээнд Франц, Недерланд, Польш, Румын улсын багийнхан оролцоно.
Бэлтгэсэн Г.Батцэцэг