БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор дахин хөл хорио тогтоож магадгүй байна. Учир нь тус хотод коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбоотойгоор ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Өнөөдрийн байдлаар тус хотод халдварын дөрвөн тохиолдол батлагдсан нь үнэн. БНХАУ-ын талаас ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Одоогоор хилийн боомт хэвийн ажиллаж байна. Тодорхой шийдвэр гарвал мэдээллэх болно" гэлээ.