Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлжээ. Тухайлбал, ЭЦА-наас 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр 4 газарт нэгжлэг хийн, сэжигтэй 3 этгээдүүдийг дайчлан ажиллалаа. Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зардаг гэнэ. Улмаар өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байна.