Биеийн тамирын хичээлд хүүхдүүдийг амны хаалттай хичээллүүлж байгаа эсэхэд Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Он гараад КОВИД-19-ийн тохиолдлын тоо буурч, сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар БЕГ Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргад бичиг явуулж, зөвлөмж гаргасан
Уг зөвлөмжийн дагуу Боловсролын Ерөнхий Газрын гуравдугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээл, дугуйлангуудыг амны хаалтгүй хичээллүүлнэ гэх албан бичгийг улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн.
Гараад буй мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн бүх биеийн тамирын багш нарыг дүүргээр бүлэглэж, мөн аймгуудын Боловсрол, Шинжлэх Ухааны Газраас сурагчдыг амны хаалтай хичээллүүлж байгаа эсэх талаар болон гарч буй хүндрэлийн талаар мэдээлэл авч ажиллаж байна. Тухайлбал, биеийн тамирын багш нар болон удирдлагууд, ялангуяа орон нутагт амны хаалтгүй хичээллэж хэвшсэн. Харин томуугийн дэгдэлт гарах үеэр ханиад хүрсэн хүүхдүүд амны хаалт зүүх шаардлага тавьж буй" гэх тайлбар мэдээллийг өглөө.