Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө /2022.4.08/ жагсаж, өөрсдийн дуу хоолой илэрхийлсэн хэвээр байна. Жагсаалын үйл ажиллагаатай холбоотойгоор төв талбайн ойролцоо сүлжээ унагах төхөөрөмж ажиллуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл цахим орчинд нийтлэгдсэн "Сүлжээ унагагч байршуулж байна" гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд Цагдаагийн байгууллагаас Соёлын төв өргөөний дээвэр дээр байрлуулсан хяналтын камерт засвар, тохиргоог хийсэн хэмээн мэдээллээ.