Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийх үеэр өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилсан талаар тайлбар өглөө. ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Жагсаалын үеэр улстөрчдийн амь насанд халдах, улсын онц чухал обьект эзлэн авахаар төлөвлөсөн 5 этгээдийг баривчилсан. Нийт 12 галт зэвсэг, 800 гаруй сум байсан. Буунууд дотор өмгөөлөгч Б.Баасанцогтын эзэмшлийн буу байсан” гэв.