Хүүхдийн паркийг нийтийн эзэмшил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахтай холбоотойгоор ШУТИС-ийн багш, "Миний клуб" мод тарих хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Д.Сэрдарамтай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр, "Паркийн газраа надад 10 жилийн хугацаатай өгчих. Би төсвөөс сохор зоос авахгүй, зүлэг, мод тариад түүнийг Хөлөөвийнхэнтэйгээ арчилж хамгаалаад сайхан цэцэрлэгт хүрээлэн болгоод өгий. Энд тэнд очиж мод тарж усалж байснаас эндээ төвлөрч ажиллавал сайн" гэв.
Мөн өлөн чононуудын дунд өнчин ишиг шиг үлдсэн ХҮҮХДИЙН ПАРКИЙН газрыг аятайхан тохижуулах юмсан гэдэг өөрийнхөө байр суурийг манай сайтаар дамжуулж илэрхийлсэн юм. Нийслэлийг ногоон байгууламжтай болгоход олон тэрбум төгрөг шаардлагагүй. Хамгийн гол нь сэтгэл байхад бүгдийг хийх боломжтой хэмээн энгийн ярих түүний энэ саналыг дэмжсэн иргэд цөөнгүй байгаа юм.