Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол олгох арга хэмжээ болж байна. Энэ үеэр Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт Бригадын генерал цол хүртээлээ.
Шинэхэн генерал тэрбээр эрчүүд давамгайлсан цэргийн салбарт, цэргийн сургууль, анги, байгууллагуудад тасралтгүй 28 жил ажиллаж буй. Түүнийг анх цэргийн амьдрал руу ээж нь хөтөлсөн тухай манай сайтад ярилцлага өглөө.
Тэрээр "Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнол, эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ баярын өдөр мэхийн ёсолъё. Орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн баярыг өдрийг мөрдөс нэгт цэргийн алба хаагчдадаа хүргэж байна. Энэ хүндтэй цолыг хүртэж , түүхийн шинэ хуудас нээж байгаадаа үнэхээр баяртай байна.
Цэргийн сургуульд анх 1994 онд эмэгтэй сонсогч элсүүлж байхад орж байсан. Үүнээс хойш 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд шантрах, баярлах, гуних гэх мэт маш олон бэрхшээл саадтай нүүр тулж байсан. Хамгийн хүнд хэцүү цаг үе минь 2013 онд өмнөд Суданд иргэний дайны үеэр тухайн газарт Монголынхоо офицеруудыг ахалж, ажиллаж байсан үе минь. Тэр үеийг амжилттай давснаас хойш өөртөө итгэлтэйгээр улс орныхоо болон даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэх итгэл бадарч байв. Мэргэжлийн сургалт болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай.
Сүүлийн жилүүдэд манай эмэгтэйчүүд хүч түрэн энх тайвны төлөө хүчин зүтгэж, энхийг сахиулах ажиллагаанд ихээхэн оролцдог болсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан улсын иргэний хувьд жендерийн тэгш эрх байх ёстой. Үүний нэг жишээ болж Монголын төр анх удаа эмэгтэй хүнд төрийн дээд цол олгож байна. Генерал цол хүртсэн минь олон эмэгтэйчүүдэд урам зориг өглөө" гэв.