Монголын Өдөр тутмын сонинуудын холбооноос "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбаатар хотод өдөрт 3 сая зорчих хөдөлгөөн болдгийн 50 хувь нь ажил руу чиглэдэг, 25 хувь нь сургууль, цэцэрлэг рүү чиглэдэг. 2020 онд Монгол Улсын иргэд 2.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц цаг хугацааг түгжрэлд алдсан байна. Улсын хэмжээнд жилд 1.5 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авдаг. Үүний 460 сая ам.доллар нь автомашин худалдаж авахад зарцуулдаг" гэлээ.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Бүх асуудлыг цогцоор шийдэж байж түгжрэл арилна. Бидний өнөөдөр тулгарсан асуудал өмнөх дарга нарын буруу шийдвэрээс үүдэлтэй. Мөн хөдөө орон нутгийн харьяалалтай автомашинаас татвар авдаг болно" гэж хэлэв.