Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин хүн төрлөхтний агуу их театруудын нэг Венийн дуурийн театрын тайзанд анх удаа дууллаа. Тэрбээр саяхан дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгалгарсан гайхалтай дуучин юм.
Э.Амартүвшин нь 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсж байв.