Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор өдөрт 100 ачааны автомашин урд хөрш рүү нэвтэрч байгаа гэнэ. Тэгвэл төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирж буй аж. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч хүнсний болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тасралтгүй импортолж буйг гаалийн байгууллага, хилийн боомтуудаас мэдээлж байгаа гэв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 60-90, Гашуунсухайтынхаар 30 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч байгаа гэнэ. Мөн Ховд аймаг дахь Булганы боомтоор 90-100, Хангийнхаар 55-70 тээврийн хэрэгсэл урд хөрш рүү нэвтэрч буй юм байна.
Бэлтгэсэн: Ц.Ундрал