Соёлын яамнаас санаачлаж буй “Байгальд ээлтэй Монгол соёл аян”-ы хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэг, Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо хамтран “Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэнг Франц, Монгол, Солонгос Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Ковид 19 цар тахлын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэн онлайн хэлбэрээр БНСУ-ын Гонжу хотноо өнөөдөр нээлтээ хийж байна.
Үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг 9 орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээл дэлгэгдэнэ.
“Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл GNAP-2020” үзэсгэлэнг доорх хаягаар үзнэ үү. www.natureartbiennale.org ,www.yatoo.or.kr