ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 300 тохиолдол батлагдсан. Үүнээс 289 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 11 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 11 хүний 10-ынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 31 , гэрийн ажиглалтад 35 хүн тусгаарлагдаж байгаа бол 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.