Өнөөдрөөс эхлэн Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalmj.mn сайтыг нэвтрүүлж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгыг дэвшүүлсэн. Зургаан хуулийн дагуу үзүүлж буй 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг бол эдгээрээс дөрвийг нь өөрийн биеэр очихгүй цахимаар бүртгүүлэн, дансандаа мөнгөө шилжүүлж авах боложмийг бүрдүүлэн. Ehalamt.mn цахим хуудсаас гадна ТҮЦ машин, Ebarimt системээр тухайн үйлчилгээг авч болох юм.
Дараах халамж, тэтгэмжийн мөнгөө дансаар шууд авдаг болж байна.
- Насны хишиг
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Ихэр хүүхдийн тэтгэмж эхний ээлжинд цахим системд бүртгэгдсэн. Та заавал өөрийн биеэр хороо дүүрэг дээр очихгүйгээр цахимаар бүртгүүлж, өөрийнхөө хүссэн дансанд төрийн халамжийн мөнгөө авах боломж бүрдэж байна. Энэ нь үйлчилгээнүүд өнөөдрөөс эхэлнэ.
Системийг нэвтрүүлснээр бид төрд байгаа бүхий л мэдээллийн системийг нэгтгэж чадсанаар 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр цахимаар авах болсон. Энэ нь иргэнд ирж буй дарамт, чирэгдлийг багасгаж байна. Цаашдаа сайжруулалтыг тасралтгүй хийж, үлдсэн найман халамжийг цахим системд нэвтрүүлнэ.
Банкнуудад үүсдэг дарааллыг бууруулах бөгөөд ачаалал буурна. Эмзэг бүлгийн хүмүүс банкны картгүй байх тохиолдол байдаг тул банкнуудад уриалга хүргүүлсний үр дүнд Төрийн банк тэтгэврийн насныханд цахим картыг үнэ төлбөргүй олгох, АТМ-ээр шимтгэлгүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цахим систем нэвтэрснээр уламжлалт арга давхар явах хэдий ч бага багаар шилжүүлэн бүрэн цахимжуулан, дансаар олгодог болгоно" гэв