БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хичээлийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй гэж БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэв.
Мөн тэрбээр "Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэн хүргэж болно" гэлээ.