Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд санал нэгтэй дэмжив. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулна. Засгийн газар өнөөдөр 12.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар цаг товлоод байна.