УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж нийтийн албанд зургааэн жил хүртлэх хугацаагаар хасаж, 3.6 жилийн хорих ял оноолоо.
Шүүгдэгч Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан ийнхүү шүүв.