Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Мэраки" уран зургийн үзэсгэлэн энэ сарын 07-14-ны хооронд нээгджээ.
Тодруулбал, "The Ulaanbaatar Elite International School"-ийн дэргэдэх "Альфа клуб"-ээс "Би Монголын ирээдүй" гар зургийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд өнгөрсөн сарын 24-ны өдөр болон энэ сарын 03-ны өдрүүдэд зохион явуулсан байна. Тус сургалтад хамрагдсан 6-18 насны 68 хүүхдийн 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн “UB INN hotel & gallery”-д тавигджээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "The Ulaanbaatar Elite International School"-ийн захирал Б.Тамир хэлэхдээ "Сургалтын төсөл таван үе шаттай. Манай клубын нийт 50 хүүхэд тав, таваараа баг болж төсөл боловсруулж, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалт зохиохоор санаачилсан" гэлээ.