Ховд аймагт өчигдөр нэг хүн тарваган тахлын улмаас нас баржээ. Тодруулбал, тус аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Мөн тэрбээр, Энэ он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Иймд иргэд тарвагатай харьцахгүй, тарваганы мах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа тарваганы мах өвчиж байх явцдаа гараа зүсэж халдвар авсан тохиолдол гарсан" гэлээ.