Нийт батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрсэн. Эдгээр эдгэрсэн иргэдийн 47 нь сувилалд, 30 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Харин 183 иргэний тусгаарлан, ажиглалтын хугацаа дууссан байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан 33 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.