Өнөөдөр 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна" гэв.