Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард зогсоож түрээслэгчдийг гаргасан бөгөөд урд шөнөөс нурааж эхэллээ.
Тус барилга нь 7912,8 м2 бүхий талбайд 12 блокоос бүрдсэн ба хоёр давхар бүхий таван блок, гурван давхар бүхий зургаан блок, дөрвөн давхар болгон өөрчилсөн нэг блокоос бүрддэг. Тэгвэл 12 блокоос хамгийн баруун тал буюу спорт заалны хэсгийг нураажээ. Аюулгүй байдлын үүднээс энэ ажлыг хүний хөдөлгөөн тасарсан шөнийн цагаар явуулж байгаа юм байна.
Өнөө шөнө нэгдүгээр блокийг буулгана гэж хариуцан ажиллаж буй мэргэжилтэн хэлэв. "Урт цагаан” төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон билээ. Уг барилгыг нурааж, газар дээр нь барилга барих юм.