"Нэгэн амралтын газар Хөвсгөл нуур руу бохир усаа цутгаж байна" гэсэн агуулга бүхий мэдээлэл өчигдөр цахим орчинд шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ нь ямар нэг байгууллагын бохир биш, үерийн ус байсныг Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ, Онцгой байдлын албаныхны хамтарсан шалгалтаар илрүүллээ.
Тодруулбал, сүүлийн үед манай оронд олон хоног үргэлжилсэн бороо орсны улмаас уулын ус Хөвсгөл нуур руу цутгасан гэж албаны хүн хэллээ. Одоогоор мэргэжилтнүүд усны дээжийг авч шинжилгээ хийж байна.