Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын танхимын сайд нараа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар
Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан,
- 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх,
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга,
- 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга,
- 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн,
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга,
- 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
- 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл
Д.Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант,
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор,
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,
- 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч,
- 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга,
- 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,
- 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр
Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,
- 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга,
- 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга,
- 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван
Н.Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль, 2006 онд АНУ-ын Стрейрийн их сургуулийг тус тус төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн,
- 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн,
- 1999-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга,
- 2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газарт дэд дарга,
- 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын дарга,
- 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх,
- 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Үндэс угсаа Дөрвөд. Ам бүл 4. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй.
Ажилласан байдал
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
- 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар
Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
- 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
- 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх,
- 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
- 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа
А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер,
- 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгжавын Мөнхбаатар
Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан,
- 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга,
- 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч,
- 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд,
- 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн
Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин,
- 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх,
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
- 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
- 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар
Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч,
- 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч,
- 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш,
- 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга,
- 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал,
- 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга,
- 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун
С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль, 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой.
Ажилласан байдал:
- 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш,
- 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал,
- 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга,
- 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал,
- 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал,
- 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндонг
Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр,
- 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга,
- 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал,
- 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер,
- 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга,
- 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан
З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал,
- 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал,
- 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
- 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга,
- 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх
Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер,
- 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер,
- 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал,
- 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан
Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.