Коронавирусийн шинэ халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ томуу, томуу төст өвчний тархалтыг хязгаарлахын тулд иргэн, айл өрх бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй. Манай байгууллагынхан ч үүнд нэгдэн, ажиллагсдадаа сайн чанарын амны хаалт тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Уншигч та бүхэн ч нийгмийн сүлжээн дэх худал мэдээлэлд автахгүй, баттай эх сурвалжаас зөвлөмж, зөвлөгөө авч, урьдчилан сэргийлээрэй. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд амны хаалт байнга зүүж, мөн гараа тогтмол угааж, ариутгах, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яам зөвлөсөн.