Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 91 эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд ажиллаж, 30 орчим хүнд болон хөнгөн хагалгаа хийж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.
Мөн наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна.
2019 оны долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.