АНУ-ын Лос Анжелес хотын Геттийн музейд 1911-2011 оны загварын ертөнцийн зургуудын үзэсгэлэнг дэлгэлээ. Тэнд зөвхөн шилмэл, шилдэг зургууд багтсан байна. Тухайбал, загварын хамгийн анхны зураг гэгддэг Эдвард Стайхены бүтээл бий. Доорх зургууд загварын ертөнц 100 жилийн хугацаанд яаж өөрчлөгдсөн, хэрхэн хөгжсөн талаар өгүүлэхээс гадна үе, үеийн топ моделиудын онцгой агшинг харуулжээ.