Америкийн Флорида муж улсын эрэгт тус улсын Тэнгисийн цэргийн хүчний F/A-18 hornet сөнөөгч, бөмбөгдөгч нисэх онгоц осолдсоны улмаас хоёр нисгэгч нь амь үрэгдсэнийг “Reuters” мэдээллээ. Уг онгоц Виржини муж улс дахь баазын нисэх хүчний эскадрилийн бүрэлдэхүүнд багтдаг аж. Тэдгээр нисэх онгоц тухайлбал, Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалуудад цохилт өгөхөд оролцдог.
F/A-18 hornet нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны гол нисэх онгоцонд тооцогддог юм.