Британийн музейн антропологийн салбарын эрдэмтэд эртний Египтийн занданшсан хоёр цогцноос янз бүрийн хэлбэр дүрс, бичээс бүхий шивээс олсон байна. Эдгээр муми нь 5,0 сая жилийн настай аж.
“Хоёр занданшсан цогцос олон жил болсон гэхэд маш сайн хадгалагдсан бөгөөд биен дээрх шивээс нь тод байлаа. Эл олдвор эртний үеийн хүмүүсийн аж амьдралын тухай бидний ойлголтыг бүрэн өөрчиллөө” гэж тус музейн эрдэмтэд хэлжээ.
Хоёр муми МЭӨ 3351-3017 оны үед амьдарч байсан хүмүүс бөгөөд компьютер томографын шинжилгээгээр нэг муми нь 18-21 насны эрэгтэй хүн байсан агаад нуруундаа хурц үзүүртэй зүйлээр гэмтэл авсны улмаас нас барсан байв. Түүний шуун дээр зэрлэг бух болон аргаль хоёрыг дүрслэн шивсэн бол эмэгтэй муми мөрөн дээрээ латин S үсэгтэй төстэй дөрвөн тэмдэг мөн шуундаа шашны зан үйлийн үед хэрэглэдэг дохиур модны шивээстэй байв.
Хамгийн сонирхолтой дүрсийг арьсан доогуур нь шивсэн байв. Эдгээр муминууд Египтийн хойд хэсэгт орших Луксора хотоос 40 км зайдуу байдаг Гебелейнаас олджээ. Тэдгээрийг тусгайлан занданшуулаагүй байсан бөгөөд тухайн цөл бүс нутгийн цаг уурын улмаас ийнхүү сайн хадгалагдсан аж. Өнөөдрийг хүртэл хамгийн эртний шивээс 4,0 сая жилийн өмнө хийгдсэн хэмээн тооцогддог байв.