Хятадын эрх баригч Коммунист нам тус улсын удирдах албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтыг баталлаа. Үүнийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд танилцуулна хэмээн NHK уламжлав. “Xinhua” агентлагийн мэдээлснээр тус намын Төв хороо төрийн байгууллагууддаа хийх халаа, сэлгээ болон шинэчлэлээ хэлэлцэн сайшаажээ.
Ирэх даваа гаригт эхлэх чуулганаар БНХАУ-ын орлогч дарга, Шадар сайд болон Сайд нарын танхимын гол гишүүдийг сонгоно. Халаа, сэлгээ хийхтэй холбоотойгоор олны анхаарлыг БНХАУ-ын дарга Си Зиньпиний ойрын туслах, авлигатай тэмцэх кампанит ажлын ар дахь гол хүн гэгддэг Ван Цишань татаж байна. Тэрбээр өнгөрсөн онд тэтгэврийн насанд хүрсэн учир удирдах албан тушаалаа орхисон юм. Түүнийг Шадар сайд зэрэг өндөр албан тушаал хаших, цаашид Си Зиньпин дэмжих, эсэхийг харах үлдлээ. Хятадын даргын эдийн засгийн бодлогыг тэргүүлдэг Лю Хэ тус улсын Шадар сайд болох магадлал өндөр байгаа аж.