Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлгээр такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх судалгаа, цаашид баримтлах бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Тус хэлэлцүүлэгт иргэд, такси үйлчилгээ эрхлэгч ААН, холбогдох харьяа байгууллагууд гээд бүх талыг хамруулах нээлттэй хэлэлцүүлэг болох гэнэ. Нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Иргэний танхим буюу төр захиргааны 5-р байранд 9.30-13 цагийн хооронд зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг уриалжээ.