Мексикийн Юкатан хойгт орших, дэлхийд хамгийн том усан доорх агуйгаас шумбагчид 10 мянган жилийн настай хүний араг яс олсон тухай “El Universal” сонин мэдээлжээ.
Судалгааг удирдсан, Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн ажилтан Гильермо де Андын ярьснаар “шинэ танил” нь тус хойгийн эртний оршин суугч бөгөөд үхлийн шалтгаан нь гамшигтай холбоотой байж магадгүй аж. Агуйгаас мөн Эк-Чауху гэдэг майя омгийн наймааны бурханд зориулсан тахилын газар зэрэг байгууламж олджээ.
Мэргэжилтнүүд 347 км газрыг самнахад майягийнхны соёл иргэншлийн археологийн өвийн хэдэн зуун объект байсан гэнэ.