Иргэдийн дунд "Шатахууны үнэ нэмэгдсэн. Ингээд шатахуун түгээгүүрийн газрууд бензинээ нөөцлөн, оочер дараалал үүсгэж жолооч нарт хүндрэл учруулж байна" гэх яриа гарсан юм.
Тэгвэл монголын томоохон шатахуун түгээгүүрийн газрууд бинзений үнэ нэмэгдээгүй тухай хэлжээ.
Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав энэ тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Шатахууны үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах хамтарсан зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөр үнийн асуудлыг хэлэлцсэн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Шатахуун импортлогчид үнэ нэмсэн асуудал байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу гэж бодож байна. Шатахууны нөөц байгаа. Нэг сарын нөөцтэй явж байна. Бид тал талаасаа ярьж байна. Бензиний үнэтэй холбоотой асуудлыг зөвлөлийн шалгалтын дараа шийднэ" гэжээ.