Хойд Америкт агаарын температур эрс буурч, Ниагара хүрхрээ хөлджээ. Хэдийгээр урсгал нь тасраагүй ч усны уур буусан газрууд хөлдөж, өвлийн байгалийн ер бусын үзэсгэлэнт дүр зургийг бий болгосон байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Канадын Онтарио мужид ирсэн жуулчид байгалийн өвөрмөц үзэгдлийн гэрч болжээ.