Исламын шашинт Ерөнхийлөгч асныг дэмжигч, зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан 2013 онд Синайн хойг руу халдсан 15 босогчийг Египетийн эрх баригчид дүүжлэн хороов. Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн, тус улсын түүхэнд хамгийн их цус урсгасан халдлагаас хойш нэг сарын дараа цаазын ийм ялыг гүйцэтгэлээ. Тус орны Ерөнхийлөгч, улсаа хөгжүүлэх бодлого баримтлагч Абдул-Фаттах Ас-Сиси тус хойг дахь исламын шашны зэвсэглэсэн бүлэглэлүүдийг устгах, тэдэнд хүч хэрэглэхийг цэргийнхэнд гурван сарын хугацаатай зөвшөөрсөн юм.
Хойд нутгийн хоёр шоронд нь дүүжлүүлсэн хүмүүс 2013 онд хүний амь хөнөөсөн, цэргийн техник дэлбэлсэн хэргээр ял эдэлж байсан аж. Тэр үед исламын шашинт Төрийн тэргүүн Мохаммед Мурсийг армийнхан албан тушаалаас нь түлхэн унагахад түүнийг дэмжигч “Исламын ахан дүүс” байгууллагынхныг хууль зөрчигчид болохыг зарласан билээ. Үүнээс хойш үргэлжилж буй сөргөлдөөнд олон мянган хүн амь үрэгдсэний дотор хэдэн зуун цэрэг байв.
Зөвхөн Синайн хойгт л гэхэд босогчид 1500 гаруй удаагийн халдлага үйлдсэний дотор ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Когалымавиа” компанийн нисэх онгоцыг унагасны улмаас 224 хүний амь үрэгджээ.
Мөн 2013 онд цэргийнхэнд халдсан зургаан гэмт этгээдийг 2015 онд Каирын шоронд дүүжилсэн билээ.