Жүжигчин Б. Баятзаяад Нийслэлийн Соёл Урлагийн газраас байр бэлэглэжээ гэж өчигдөр мэдээлсэн билээ. Яагаад түүнд байр өгсөн тухай лавлахаар тус газар руу залгаж тодруулахад олон нийттэй харилцах албаны ажилтан бухимдан утсаа тасалсан юм. Гэтэл төд удалгүй фэйсбүүкийн "УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД" грүүпт ийм мэдээлэл гарсан байна.
Нийслэлийн Соёл Урлагийн газрын албан ёсны мэдээллийн сайтад ч ямар нэг мэдээлэл гараагүй. Харин жүжигчин Бооёо хувийн фэйсбүүк хуудсандаа энэ тухай нийтэлсэн нь хамаг "нууц"-ыг дэлгэчихсэн юм шиг болов.
Шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь, үнэн бодитоор хүргэж байгаач хэмээн Нийслэлийн Соёл Урлагийн газраас хүсэх байна.