Улиран өнгөрч буй 2017 онд интернет орчинд хэн ямар дуулиан тарьж хаясныг эргэн нэг саная.
"Авьяаслаг Азичууд" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат чамлахааргүй амжилт гаргаж 4 дүгээр байр эзэлсэн билээ. Тэрээр цахим хэрэглэгчдээр #AGTVote8 гэх постыг хомроголон бичүүлж чадсан юм.
Онц сонирхолтой хүүхэлдэйн кино хийж, найруулсан Rokit Bay бүтэнсайн болгонд сайшаагдсан.
"Дэлхийн мисс" 2017 тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Ц. Энхжинг цахимаар дамжуулан дэмжсэн нь нэг хэсэгтээ л түүний царайг newsfeed-ээрээ байн, байн харах шалтгаан болсон билээ.
Цахим орчинд Т. Саруултөгсийг нэг л өглөө тэр аяараа үзэн ядах болсон. Энэ нь түүний нэгэн ярилцлагадаа Монголчууд бол хэцүү хүмүүс. Би бүжгийг монголд хөгжүүлэх гэж зүдэрч явна даа гэж ярьсантай холбоотой.
Охидын нөүтбүүкийг голруулдаг гэх тодотголтой Тэлмэн ч багагүй дуулиан тарьсан.
Facebook-ээр шууд бичлэг хийж элийрдэг охинд үзэгчид нь дуртай гэж яана. Хөөсөрсөөр, хөөсөрсөөр саяхан л нэг намжив.
Бас нэг ардын хайрт хүү О. Осоржамаа. Түүнд бараг тайлбар хэрэггүй байх.
Томчуул, багачуудыг тэр аяар нь донсолгосон Г. Номуундарь хар тамхи, хүчингийн тухай эвгүй баримтыг задалж ОД болсон гэх юм уу хаашай юм. /Олны танил болсон/
Гүүглээс БАНДААШ гэж бичээд л хайлт хийхээр энэ ах гарч ирдэг. УИХ-ын гишүүн Д. Гантулга.
Ангууч олон охидыг баярлуулан гомдоосон.
"Хас банк"-ны Ерөнхий захирал Г. Амартүвшинг одоо "ОЙМС" гэж хочлох болсон.
Харүмафүжи Д. Бямбадорж доод зиндааныхаа бөхийг зодож пиавны шил толгойн дээр нь хагалаад бас нэг хэрэг тарьчихсан.
Япон улсын метронд нэгийгээ пойлдож байгаа 3 залуу үнэн тэнэг байсан тэ?
"News" агентлагийн гүйцэтгэх захирал Г. Анархүү хүчингийн хэрэгтэй холбогдож баларсан.