УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх гэж байгаа билээ.
Тэтгэмж олгох тухай журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. Ингэхдээ
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга,
0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга,
ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг,
Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгоно.
Харин тэтгэмж авах иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах иргэн:
- өргөдөл;
- 1 хувь зураг;
- нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
- баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах иргэн:
- өргөдөл;
- хувь зураг;
- иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
- хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн:
- өргөдөл;
- иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
- хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
- ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
- баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.
Жирэмсэн эхийн тэтгэмж авах иргэн:
- өргөдөл;
- хувь зураг;
- иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
ТЭТГЭМЖ ОЛГОЛТ
Нийгмийн халамжийн сангаас эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно.
Тэтгэмж авах эрх нь үүссэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн онд авч чадаагүй бол дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Нэг жилээс дээш хугацаагаар тэтгэмжээ аваагүй нөхцөлд нөхөн олгохгүй.
Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд ихэр хүүхдийн тэтгэмжийг олгоходоо оршин суугаа газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг тус тус үндэслэнэ.
Эх сурвалж: ХНХЯ