Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.
Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд оройн оргил ачааллын цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийгдлээ.
“Ард кино театр - зогсоолоос –Орбит чиглэлд,
Дүнжингаравхудалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд,
Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
Ч:30а“Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”
Дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар цонхлуулан
20 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болж 2,1 хувиар
21 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161болж 9,6 хувиар
22 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болж 14,8 хувиар нэмэгдүүлсэн.
Мөн ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 18:10-19:50 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдсэн ба 2017 оны 11 дүгаар сарын 29-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна.
Нийслэлийн хэмжээнд 20 цагт 873, 21 цагт 734, 22 цагт 356 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд ажиллаж байна хэмээн нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.