"Хүслийн шидэт үдэш" нэртэй гэрлэн хотхон энэ сарын 15-нд олны хүртээл болох нь ээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулж буй гэрлэн хотхоныг олон нийт тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Нийт талбайн 80 хувийг олон улсын баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг баримлуудыг сэдэвчилэн урлажээ. Уг мөсөн хотхон өвлийн турш нээлттэй байх бөгөөд лхагваас ням гаригт 17.00-21.00 цагт ажиллана.